"Токио-2020" олимпийн наадам зохион байгуулах хорооноос өнгөрсөн сарын 26-ны өдөр 80 мянга гаруй сайн дурын ажилтныг бүртгэх тухай албан ёсны цахим хуудсаараа мэдээлсэн.

Бүртгэл энэ оны 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд 2019 оны есдүгээр сард шалгаруулалт дуусч, 2019 оны аравдугаар сараас эхлэн дадлага, туршлага хуримтлуулах олимпизмийн олон талт хөтөлбөрт суралцан бэлтгэгдэх аж.

Дашрамд дурдахад, "Рио-2016" олимпийн наадамд нийт 240 мянган хүсэлт ирснээс 70 мянга гаруй сайн дурын ажилтан сонгогдон ажилласан байна.

Сайн дурын ажилтан нь олимпизмийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд олимпийн наадмын зохион байгуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Бүртгүүлэх зааврыг ЭНД дарж авна уу.


Эндээс "Рио-2016" олимпийн наадамд сайн дурын ажилтан сонгогдон ажилласан монгол оюутны тэмдэглэлийг сонирхоорой