“Токио 2020” олимпын наадмын медалийг урлахын тулд дахин боловсруулсан 80,000 орчим тонн гар утас болон электрон хэрэгсэлүүдийг ашигласан байна. 

Их хэмжээний электрон хаягдлын дунд 6 сая гар утас байсан бөгөөд хоёр жилийн хугацаанд цугларсан хандивын тусламжтайгаар ийнхүү медалиуд бэлэн болжээ.

Япон орон даяар өрнөсөн хуучин гар утас болон электрон хэрэгслийг хандивлах аян нь хог хаягдыг дахин боловсруулан ашиглаж эх дэлхийнхээ өмнө хариуцлагатай улс үндэстэн гэдгээ дэлхий нийтэд харуулсан явдал байв. Мөн тус медалийг хүртсэн тамирчид ч гэсэн эх дэлхий хүрээлэн буй орчиноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн мэдрэмж авах болно гэж тус төслийн багийнхан онцолжээ.

Медалийг загварыг шалгаруулах тэмцээнд 400-аад бүтээл оролцож тус шалгаруулалтад шалгарсан, олимпийн медалийн дизайнер Жуничи Каванишийн бүтээл шалгарсан юм.


https://www.usatoday.com