Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Гарааны зурхайгаас 168 хурдан азарга уралдсанаас Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн Хүхээ халзан азарга түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Айргийн хоёрдугаарт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн сартай хонгор азарга, 

Гуравдугаарт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга

Дөрөвдүгээрт  Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга 

Тавдугаарт Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга тус тус хурдлав.