Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна. 

Хойд Америкийн махан идэшт “Тиранозавр Рекс”-ийн ойрын төрөл “Тиранозавр батаар” гэх үлэг гүрвэлийн араг яс, олдвор зөвхөн Монголын говиос олддогийг палентлогичид хөдөлшгүй баримтаар нотолсон байдаг юм.