Гадаа -24 градусын хүйтэн байгаа ч дотор зууханд гал дүрэлзэн шатаж байгаа болохоор бяцхан Алмасбек Толталхан гэртээ дулаахан байна. Түүний ээж Нурсула, далдуу мод сийлсэн модон орноос авч түүнийг өвдгөн дээрээ суулган, эмч зүрхний цохилтыг нь шалгана.

Тэрээр одоо 11 сартай ч төрснөөс хойш найман удаа эмнэлэгт хэвтжээ. Нурсула 25 настай “Бага маань их ойр ойрхон өвддөг” гэв. Анх Алмасбек бронхитаар 9 дүгээр сард оношлогджээ. Дараа нь уушигны хатгалгаа авснаар гэрийнхэн нь 11, 12 дугаар сарын дийлэнх хоногийг эмнэлэгт өнгөрөөсөн байна. 

"Бид эмнэлэгт арав хоног эмчлүүлэхээр очсон. Дараа нь дөрөв эсвэл тав хоног гэртээ ирсэний дараа буцаж очих хэрэгтэй болдог. Өнгөрсөн удаа тэд түүнийг эрчимт эмчилгээнд оруулсан" гэж тэрээр хэллээ.

Уушигны хатгалгаа нь Монголд 5-аас доош насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, Улаанбаатарт амьсгалын замын халдвар сүүлийн 10 жилд 27 хувиар өсч, хотод амьдардаг хүүхдийн уушигны үйл ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдээс 40 хувиар доогуур байна.

2016 онд Улаанбаатар хот Шинэ Дэли, Бээжин хоёрыг гүйцсэн байна. Эдгээр хотуудын аль аль нь дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой нийслэл хэмээн тооцогддог. 

Хотын топографи нь нэг гол хүчин зүйл юм: Бээжин, Улаанбаатар шиг голын хөндийд баригдаж, хүрээлэн буй уулс нь утааг барьдаг. Эрс тэс уур амьсгал нь өөр нэг шалтгаан юм. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд 1 дүгээр сарын дундажаар хамгийн багадаа -33C боловч -40 хэм хүртэл доошоо хүйтэрч болно.

Орон нутгийн иргэд 2000 оны дунд үе хүртэл өвлийн агаарын бохирдол мэдэгдэхүйц бага байсан гэж хэлж байна. Одоо энэ хот нь хамгийн өндөр гэж тооцогддог 2.5 PM (метр тутамд)- хүнцэл, мөнгөн ус зэрэг хорт бодис агуулсан хэт нарийн ширхэгтэй тоосонцор байдаг ба эдгээр нь ихэвчлэн биеийн хамгаалалтын шүүлтүүрийг нэвтлэх чадвартай байдаг. 1 дүгээр сарын сүүлээр Засгийн газрын суурилуулсан мэдрэгчээр Улаанбаатар хотод хэмжилт хийхэд 3,320 куб метрээр үнэлэгдсэн РМ2.5 хэмжилт хийжээ. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -ын түвшнээс даруй 133 дахин их байна.

Монгол Улс бол хөгжиж буй орнуудын адил хот суурин газрын агаарын бохирдол, ялангуяа үйлдвэрлэлийн ялгарал, автомашины утаа, химийн бодисын ялгарал зэрэг агаарын бохирдлын асуудалтай тэмцэж байна. 

Эрүүл мэндийн сэтгүүл Lancet-д хэвлэгдсэн 2017 оны 10 дугаар сард хийсэн судалгаанд агаарын бохирдолоос хамааран дэлхийд 9 сая насанд хүрээгүй хүүхэд нас барсан бол дэлхийн нийт нас баралтын 6 хүн тутмын нэг нь уг шалтгаанаас нас бардаг байна. Эдгээр золгүй явдлуудын 90 хувь нь дунд болон бага орлоготой орнуудад тохиолдсон байна.

Африк болон Өмнөд Америкийн хотуудад бохирдол нь ноцтой асуудал боловч Ази тийшээ хамгийн их сэтгэл түгшээж байна. Делигийн ерөнхий сайд Арвинд Кежривал саяхан өөрийн хотыг "хийн танхим" гэж нэрлэсэн бөгөөд бохирдлын улмаас 2015 он гэхэд Энэтхэгт 2.5 сая хүн амиа алджээ. Хятадад Lancet-ийн судалгаагаар жилдээ 1.8 сая хүн амиа алддаг байна. Эрүүл мэндийн хямралаас үүдэн, 2017 онд Бээжин 100 гаруй шинэ нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаа цуцалж, агаарын чанарыг сайжруулж эхэлжээ.

Улаанбаатар нь Бээжин, Карачи, Дакка, Дели зэрэг улсуудын жил бүр хэмждэг агаарын чанараас давуу үзүүлэлттэй байгаа ч өвлийн улиралд хэт өндөр бохирдолтой байгаа нь Алмасбек зэрэг бага насны хүүхдүүдэд маш муу нөлөөтэй байна. Хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд "хүүхдийн эрүүл мэндийн хямрал" үүссэн талаар анхааруулж байсан. Хортой агаар нь мөн ураг эхийн хэвлийд байхдаа амьгүй болоход нөлөөлдөг аж.

"Хүмүүс боломжит нөлөөлөл юу болохыг харахыг хүсэхгүй байна, зүгээр л нүднийхээ хажуугаар өнгөрүүлж байна" гэж ЮНИСЕФ-ийн Монгол дахь төлөөлөгч Алекс Хикенс TIME сэтгүүлд хэлэв. "Бид Монгол орны тухай ярих хэрэгтэй. Хүн амын талаас илүү хувь нь эрсдэлтэй байна" гэжээ.



Эх сурвалж: http://amp.timeinc.net/time/longform/ulan-bator-mongolia-most-polluted-capital?__twitter_impression=true