Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам 23 дахь удаагийн ёслолын арга хэмжээ Малайз улсад болж өнгөрлөө. Уг наадамд манай улсаас "Монгол HD Телевиз"  "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгээрээ шалгарч шагнал авчээ. Энэ удаа тус багийнхан
1. Азийн шилдэг энтертайнмент шоу
2. Азийн шилдэг нутагшуулсан контент  номинацийг тэргүүлсэн байна.

Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулах болсон бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг аж.