Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. 

Уг бүтээлд 8 орны уран бүтээлчид гар сэтгэл нэгдэн ажилласан ажээ.

Киноны гол дүрд  Б.Амарсайхан Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг нар тоглож байгаа бол дүрүүдэд, Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна. 

Энэхүү дэлгэцийн бүтээлийг олон улсын А зэрэглэлийн фестивалуудад оролцуулах бөгөөд  АНУ болон Ази, Европын зах зээлд гарах  ажээ.