Алдарт дуучин Элтон Жон Монголын The Hu хамтлагийг онцолж twitter хуудастаа жиргэсэн байна.  Мөн тэрээр ѳѳрийнх нь ROCKET HOUR хѳгжмийн хѳтѳлбѳрѳѳрөө TheHU хамтлагийг танилцуулах тухайгаа ч бичсэн билээ.

Ийнхүү нэр алдар нь цуурайтаж эх орноо сурталчилсаар яваа тус хамтлагийг "Grammy Awards-2020" наадам дээр тоглох хамтлагийн тоонд багтаах давалгаа эхэлжээ. 

Санал асуулга эхэлсэн бөгөөд “The Hu" хамтлагийн фенүүд санал өгөх давлагааг сошиал ертөнцөд өрнүүлээд байна.

Хэрэв та дэмжиж байвал энэ хаягаар орж, саналын хуудасны хоосон нүдэнд ( Other): "The HU" гэж бичээд VOTE товчийг дарна.

Та хэдэн ч удаа санал өгөх боломжтой. "TheHu" хамтлагийн нэр саналын жагсаалтад 5000-аас дээш санал авсан тохиолдолд уг хүсэлт дэмжигдэх аж.

Та энэхүү линкээр орж  "TheHu" хамтлагийн нэрийг бичээрэй.