• Netflix-ийн бүтээл "The Haunting of Hill House" кино үзэгчдэд айдас төрүүлэхээс гадна кино багийнхан өөрсдөө айдастай байсан байна.
  • Тус киноны гол дүрийн жүжигчид унтаж чадахгүй, мөн зураг авалтын үеэр хий зүйл харах болсон гэж мэдэгджээ.
  • “Бэлтгэл хийх үеэр миний орны өнцөгт хэн нэгэн шөнө сууж байгаагаар төсөөлөн, солиотой бодлууд эргэлдэх болсон” гэж жүжигчин Жаксон Кохен хэлжээ.

Netflix-ийн аймшигийн киноны цуврал нь үзэгчдийг айлгахаас гадна киноны баг бүрэлдэхүүнд “эвгүй” сэтгэгдэл төрүүлэх болсон байна. Оливер Жаксон Кохен нь тус цувралын Льюк Крейний насанд хүрсэн үеийг, Элизабет Рисер нь түүний эгч  Ширли Крейний дүрийг бүтээсэн юм. Тэд Английн сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр унтаж чадахгүй, киноны зураг авалтын явцад хий зүйл харах болсон тухайгаа ярьжээ.

“Бэлтгэл хийх үеэр миний орны өнцөгт хэн нэгэн шөнө сууж байгаагаар төсөөлөн, солиотой бодлууд эргэлдэх болсон” гэж жүжигчин Жаксон Кохен хэлжээ.

Харин Элизабет Рисер “Би сүнслэг харилцааг мэдрээгүй. Гэхдээ есөн сарын турш ингэж жүжиглэх үед өөрийн мэдэлгүй байгаа орчиндоо уусч эхэлдэг. Нойр хүрэхгүй, солиотой юм шиг санагдаж эхэлсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

"Hill House Haunting" кино нь Netflix-д томоохон хит болоод байгаа бөгөөд шүүмжлэгчидийн оноогоор 92 хувийг авсан ба хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй цуврал юм. 

Уг цуврал нь "The Walking Dead" and "American Horror Story"-ийн дараа буюу хамгийн эрэлттэй аймшгийн цувралын гуравдугаарт бичигджээ.