УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан гишүүдийн бойкот хоёр дахь удаагаа жагсаал, цуглаанаар үргэлжилж байна. Хоёр дахь удаагийн "МАНАН дэглэмийн эсрэг” ард түмний тайван жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд эхэллээ. Одоогийн байдлаар 1000 орчим хүн цуглаад байгаа юм байна. Тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн нэрлэж, түүнийг огцрохыг шаардаж жагсаалаа суултаар үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн энэхүү цуглаанд Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл, Нэхүүл, Намгүй монгол хөдөлгөөн, ДМ нэгдэл, АТОЗ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэнэ гэдгээ мэдэгдээд буй.

Энэ үеэр улс төрч, иргэний нийгмийн байгууллагууд, олны танил уран бүтээлч, яруу найрагч нар ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэдний нэг нь Ардын уран зохиолч Т.Галсан юм. Тэрбээр,

"М.Энхболдоо чи сайн хүний үр. Тиймээс чамд хэдэн үг хэлье. Аав чинь ч надад хүүд минь үг хэлж байгаарай гэж захиж байсан юм. Хялмаа ихэдвэл мал сүйддэг, зуд болдог. Хялар ихэдвэл сохор болдог гэж үг бий. Төрийн хүнд ухаан хэрэгтэй. Иймээс чи эх орон ард түмэндээ хайртай, монгол хүн л юм бол суудлаасаа огцор. Хүлэг морь хурдан ч бүдэг, хүний хүү ухаантай ч алддаг гэдэг. Гэвч сайн хүн алдаагаа давтдаггүй, зам тавихад уулын чулууг зайлуулж тэгшилдэг шүү дээ. Өнөөдөртөө чи бул улс төрийн бул хар чулуу болчихоод байна. Ард түмэн чинь ингэж дүгнэж байна.Иймээс чи яаралтай ажлаа өг" гэлээ. 

Шууд видео: