УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг баталсан.

Чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжсэнээр тус хуулийн төсөл батлагдсан юм. Тэтгэврийн зээлийг төрөөс төлөхийг дэмжиж буй олон ахмад, иргэн байгаа ч байгалийн баялгийг тэгш бус хүртээж байна хэмээн бухимдсан, их хэмжээний мөнгийг буруу зарцуулж байна гэж эсэргүүцэж, шүүмжилж буй хүмүүс ч цөөнгүй байна.

Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг батлахаас татгалзсан УИХ-ын 9 гишүүний нэрийг хүргэж байна.

Татгалзсан УИХ-ын 9 гишүүн

  1. Д.Дамба-Очир
  2. Б.Жавхлан
  3. Д.Мурат
  4. Х.Нямбаатар
  5. Д.Сарангэрэл
  6. Г.Солтан
  7. Ч.Улаан
  8. Д.Цогтбаатар
  9. Н.Цэрэнбат

Чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын 44 гишүүний олонх буюу 35 нь дэмжиж тус хуулийг баталсан нь нийт 75 гишүүний 46.6 хувь юм.

Хуульд тусгасан онцлох заалтуудыг ЭНД дарж уншина уу.