Бүсгүйчүүд бүгд гоо сайхны дэлгүүрээс сонголт хийхдээ үзүүлэнгийн будгаар будаж үздэг. Тэгвэл Сөүл хотын Ганнам дүүргийн 16 гоо сайхны дэлгүүрт шалгалт хийж тестер бүтээгдэхүүнийг шинжилж үзжээ. Тус улсын мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэгдэж байгаагаар сормуусны болон уруулын будаг, нүдний тен зэрэг хэд хэдэн гоо сайхны бүтээгдхүүнээс 2000 гаруй төрлийн вирус илэрчээ. 

Нян үржих шалтгаан нь олон хүн түрхэж үзсэнээс үүдэлтэй. Лабораторийн шинжилгээгээр илэрсэн нянгийн дотор ханиад томуунаас эхлээд халдварт өвчин үүсгэгч бактериуд ч орсон байна. Мөн сайн анзаарвал сонголт хийхэд зориулагдсан эдгээр будагнууд хугацаа нь дуусчихсан, оны сар нь арилчихсан байдаг ажээ.