2017 оны аравдугаар сарын 2-н АНУ-ын хувьд эмгэнэлт өдөр боллоо. Невада мужийн Лас Вегас хотод болсон хөгжмийн наадмын үзэгчид рүү нэгэн эр автомат буугаар гал нээж, 59 хүн амь үрэгдэж, 527 их, бага хэмжээгээр гэмтлээ. Гэмт этгээд нь 64 настай Стивен Пэддок гэгч бөгөөд тоглолтын ойролцоох Мандалэй Бэй зочид буудлын 32 давхрын өрөөнөөс 10 гаруй буугаар галлажээ. Энэ олон буунаас нь гарсан утаа буудлын өрөөны галын дохиоллыг асааснаар цагдаа нар олж, газар дээр нь хөнөөсөн байна. 

Түүний өрөөнд 16 төрлийн буу, гэрт нь 18 төрлийн галт зэвсэг, тэсрэх бөмбөг байжээ. Цагдаа нар үргэлжлүүлэн хэргийг үйлдэх болсон сэдлийг нь тогтоохоор ажиллаж байгаа гэв. Олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоогүй, анхан шатны мөрдлөгөөр сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ч баталгаа алга. Ямартай ч террорист үйл ажиллагаа гэдэг нь гарцаагүй. 

Ерөнхийлөгч Дональд Трамп тэр өдрийг "гай зэтгэр" хэмээн тодорхойлсон ч терроризм гэдэг үг хэлсэнгүй. 

Стивен Пэддок Лас Вегасын зүүн хойд хэсэгт байх Мескит нэртэй, ахмад настнууд түлхүү амьдардаг жижиг дүүрэгт оршин суудаг. Тэрбээр Марилу Дайнли гэдэг эмэгтэйтэй хамгийн сүүлд амьдарч байжээ. Марилу одоогоор Япон улсад байгаа бөгөөд хэрэгт холбоотой гэх сэжиг олдоогүй. 

Suspected gunman - undated image

Лас Вегасын шерифф Жозеф Ломбардо "Хэрэгтний гэрээс 18 төрлийн галт зэвсэг, тэсрэх бөмбөг, хэдэн мянган сум олсон" хэмээн хэвлэлд ярилаа. 

Stephen Paddock's house in quiet retirement community near Las Vegas.

New Frontier Armory зэвсгийн дэлгүүрийн ажилтан Дэвид Фамильетти BBC-д Пэддок өнгөрсөн хавар зэвсгүүдийг худалдаж авсан тухай дурдсан. Тухайн үед буу авахад шаардлагатай бүх зүйл түүнд байжээ. Гэхдээ түүний худалдаж авсан хоёр амтай дорвинк/шувууны буу бичлэгт сонсогдсон шиг хүчтэй биш аж.