Афганистан болон Энэтхэгийн төрийн тэргүүн нар уулзаж террористуудын оромжыг арчин хаях ажилд хүч нэгтгэхээр тохиролцлоо. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Делид энэ мягмар гарагт уулзсан байна. 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас өгсөн мэдээллээр хоёр тал террористуудыг нугчин дарахын тулд цэргийн хүчээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдсэн гэв. Олон улсын ажиглагчид тэд террористуудын нуугдаж буй газар гэж Пакистаныг хэлсэн гэж үзсэн. Пакистан террористуудыг хил давуулж байна хэмээн шүүмжлэл хүртээд буй.

Түүчлэн Афганистаны сэргэлт, бүтээн байгуулалтад болон эдийн засагт нь Энэтхэгээс тусламж үзүүлэхээр ноён Гани, Моди нар хэлэлцсэн аж.