Нигер улсад өнгөрсөн ням гарагийн шөнө болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 43 болжээ. Энэ тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлэв.
 
Тус улсын Дамбоа хотод хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 31 хүн амь үрэгдсэн талаар өмнө нь хүчний байгууллагынхан мэдэгдсэн юм. Хотын оршин суугчид лалын шашинтнуудын Ид аль-Фитр баярыг тэмдэглэх үеэр энэ халдлага болсон бөгөөд дэлбэрэлтийг амиа золиослогч хоёр охин үйлджээ. Хотын засаг захиргааны мэдээлснээр, халдлагын улмаас 12 хүн хүнд бэртэл гэмтэл авсан байна.
 
Энэ халдлагын цаана тэрслүү үзэлт “Боко харам” бүлэглэл байна гэж хүчний байгууллагынхан үзэж байгаа аж. Тус бүлэглэлийн дайнчид Нигерийн хөрш улсууд болох Камерун болон Чад улсын нутаг дэвсгэрт мөн халдлага үйлддэг юм.
 
“Боко харам” нь лалын халифатыг байгуулах, Нигерийн нутаг дэвсгэрт шариатын /лалын хууль ёс/ хэм хэмжигдэхүүнийг нэвтрүүлэхийг зорьдог юм. 2015 оны 3 дугаар сард “Боко харам” бүлэглэл “Лалын улс” террорист байгууллагад үнэнч байхаа батлан тангараглажээ.



Эх сурвалж:МОНЦАМЭ агентлаг