“Аялал” мэргэжлийн уран бүтээлчид, тэргэнцэртэй иргэдийн хамтарсан орчин үеийн бүжгийн тоглолт 2019 оны 9-р сарын 29-ний 17:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна.

Уг тоглолт нь Монголын Урлагийн Зөвлөл , АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран  хэрэгжүүлдэг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээн туурвих явцыг дэмжих зорилгоор нийт төгсөгчдийн дунд зарласан төслийн уралдааны үр дүн, шинэ бүтээл юм.  

Улаанбаатар чуулгын бүжигчин, соёл урлагийн залуу манлайлагч Ж.Номгонмаагийн санаачилсан тэргэнцэртэй иргэдийн орчин үеийн бүжгийн төсөл нь өнгөрсөн 3 сарын хугацаанд бэлтгэн, дэглэн найруулж буй өөрийнх бие даасан анхны бүтээл юм.

Тоглолтын тасалбар арван мянган төгрөг бөгөөд орлогыг тэргэнцэртэй иргэдийн бүтээлч санаачилгыг дэмжихэд зориулах юм билээ.