Жак Ма Билл Гейтсийг үзэн яддаг байсан ч түүний бодол аажмаар өөрчлөгджээ

Топ технологийн компаний захирал, Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нь олон тооны бизнес эхлүүлэгчдийн урам зоригийн эх ундарга билээ.

Харин Алибабагийн үндэслэгч, тэрбумтан Жак Ма бизнесээ эхлүүлж байхдаа эсрэгээрээ Гейтс түүний бухимдалын үндэс болж байсныг өнгөрсөн пүрэв гарагт илчилжээ.

Тэрээр энэ талаар "Би залуу байхдаа Билл Гейтсийг үзэн ядаж байсан. Учир нь Майкрософт бүх боломжуудыг эзэлчихсэн юм шиг санагддаг байсан" гэж Израилийн Тель-Авив дахь инновацийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн байна.

"IBM, Oracle, тэд бүх боломжуудыг авдаг" гэж Alibaba-ийн гүйцэтгэх захирал үргэлжлүүлэв.

Тэрбээр 1999 онд Алибабаг анх эхлүүлэх үед, нэр дурьдсан том компаниудын үнэ өссөн нь Хятадад цахим худалдааны технологийг нэвтрүүлэхэд бэрхшээл учруулж байна гэж итгэсэн.

Гэтэл тэр удалгүй Гейтс эсвэл өөр бусад томоохон компаниудад буруу байгаагүй гэдгийг ойлгов. Харин тэр олон бизнес эрхлэгчдийг хойш нь татах нийтлэг шалтгааны улмаас өөрийн боломжийг хязгаарлаж байсан гэдгээ ухаарчээ.

"Ихэнх хүмүүс гомдоллодог" гэж Жак Ма тэмдэглэв. "Хэрэв та гомдлыг шийдвэрлэх боломжтой бол, асуудлыг шийдэх юм бол энэ бол жинхэнэ боломж юм" гэжээ.

Тийм ч учраас Жак Ма энгийн, хямд технологийг олж илрүүлэн Алибаба болон бусад хэдэн сая жижиг бизнесүүд ашиглаж болох платформыг бий болгох боломжийг олсон байна.

Тэрээр "Гадны мэдээллийн технологийг ашиглах өртөг бидний хувьд хэтэрхий үнэтэй байсан тул бид шинэчлэлт хийх хэрэгтэй байсан. Бид энгийн, хэрэглэхэд хялбар технологийг боловсруулах хэрэгтэй байсан. Үнэн хэрэгтээ ихэнх шинэлэг зүйлүүд нь хүмүүсийн хүслээр биш дарамт шахалтад орсноос бий болдог "гэж үргэлжлүүлэн ярьжээ.

Бараг 20 жилийн өмнө үүнийг ухамсарласан Жак Ма, Гейтстэй ойр дотно харилцаатай болсон ба Билл & Мелинда Гейтсийн сангаас урам зориг аван өөрийн буяны үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Өнгөрсөн сард Жак Ма "Алибаба"-гийн захирлын ажлаа өгөх болсон тухайгаа зарласан. Энэ талаараа "Би хэзээ ч Гейтс шиг баян болж чадахгүй байж болно. Гэхдээ би эрт тэтгэвэрт гарч чадна" гэж Жак Ма хэлжээ.


Эх сурвалж: https://www.cnbc.com