Их эзэн Чингис хаан мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөр өнөөдөр тохиож буй.

Тус өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээ өнөөдөр 17.00 цагаас тоглоно.

“Тэнгэрийн хүү” жүжгийн 

  • Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • Ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг
  • Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавъяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажиллажээ.

Дүрүүдэд:

  • Модун Шаньюйд СТА Г.Алтангэрэл
  • Түмэн Шаньюйд МУГЖ Б.Жаргалсайхан
  • Түмэн Шаньюйн их хатан Могол АЖ Н.Сувд
  • Түмэн Шаньюйн бага хатан Шунхуйд МУГЖ Ж.Оюундарь
  • Арваадай хунтайжид Т.Сэргэлэн
  • Лүүсүү ванд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тогложээ.

Тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10.000, 15.000, 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын касс болон https://www.ticket.mn/ сайтаар худалдаалагдаж байна.

Зургийг УДЭТ-ын цахим хуудаснаас...

Зургийг УДЭТ-ын цахим хуудаснаас...

Зургийг УДЭТ-ын цахим хуудаснаас...

Зургийг УДЭТ-ын цахим хуудаснаас...

Тэнгэрийн хүү жүжгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд
Зургийг УДЭТ-ын цахим хуудаснаас...