Сингапурт болсон олон улсын сонирхогчдын найрал дууны наадмаас манай уран бүтээлчид гран при шагналыг нь хүртээд иржээ. Мэргэжлийн бус гэдгээрээ онцлог тус наадамд манай улсаас 41 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Тус тэмцээнд 28 орны 380 уран бүтээлч оролцсон ажээ. Манай найрал дуучид эхний хэсэгт “Ингэн тэмээний дуу”-гаар шалгарсан бол эцсийн шатанд “Тэмээн жингийн цуваа” дуугаар өрсөлдөж тэргүүн байрыг эзэлжээ. Тэмцээний хоёрдугаар байрыг БНХАУ, удаах байрыг Японы найрал дуучид оржээ.