Тэмээчин бүсгүй Н.Байгальмаа торгон замыг туулах аяллаа үргэлжлүүлсээр явна. Тэрбээр аяллын турш нийт 15 орныг дайран өнгөрөх ёстой бөгөөд одоо Хятадын нутагт яваа нь энэ. Түүнийг Шинжаан Уйгарын монголчууд халуун сэтгэлээр хүлээн авсан бөгөөд хил давсан цагаас хойш хариуцсан цагдаа нь хамт яваа талаараа бичжээ.

Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа ийнхүү бичжээ. 

МОНГОЛЧУУД эзэн сууж байсан энэ их түүхийн жимээр баяр бахдал, гуниг, цөхрөл,сэтгэлийн зовиур бүхнээ багтаан ширхэг чулуу тоолом хурдаар урагшилж л явна. Амархан бүтдэг түүх үгүй...Сэтгэлд багтсан зүйлдээ өөрийн биеэр хүрэх гэж бид чамгүй олон давааг давж энд хүрэв. Олон олон залуус Хятадын баруун хязгаараар аялах хүсэлтэй байгаа байх.Хамгийн хэцүү зүйл бол дотоодын их үймээнээс болж үүссэн цагдаагийн шалгалт...Бидний хувьд бол хилээр орсон цагаас хойш орон нутаг бүрэнс нь хариуцсан цагдаа нь хамт яваа... Хэдий Монгол хоорондоо ондооших гэж оролдовч, нэгэн язгууртай гэдэг үнэнгээс хаашаа ч зугтах аргагүй юмаа гэж уншиж байв...Гэтэл зүүн гарын улсаар аялж Чахар,захчин, Торгууд ,дөрвөд ,урианхай, гэх мэт бага ястангуудтай уулзсан өдрөөс хойш энэ үг сэтгэлд гүн үлдэв. Хүн шүүмжилэх дуртай хүмүүс амархан, гэдэг үгийг амнаасаа амархан гэгч нь гаргадаг. Аливаа амжилт бүрийн цаана маш их хичээл зүтгэл зориулалт золиос багтаж байдаг. Хичээж байгаа хүн бүрт амжилт хүсье!! Don't judge!! Шүүмжлэх сэтгэлгээг залуусаа таягдан хаяцгаая!! Бусдыгаа урамаар тэтгэе!