Хятад улс АНУ-тай технологийн салбарт хүйтэн дайн дэгдээвэл тус улсын технологийн нөөц бололцоо нь зохих эсэргүүцэл үзүүлж чадах бөгөөд технологийн салбарт тэргүүлэгч чанараа хадгалан авч үлдэх боломжтой юм гэж “Global Times” сонин Хятадын шинжээчдийн санаа бодлоо илэрхийлснийг иш татан мэдээлжээ.

“Технологийн салбарт АНУ болон Хятадын хооронд хүйтэн дайн дэгдлээ ч Хятад улс АНУ-аас илүү бэлтгэлтэй байх юм. Хятад улс дэлхийд тэргүүлэгч аж үйлдвэрийн кластеруудтай(бөөгнөрөл). Ухаалаг гар утаснуудын 90 орчим хувийг Хятад улсад үйлдвэрлэж байна. Бусад улсад байдаггүй цогц нөөц бололцоо Хятад улсад байдаг” хэмээн “cctime.com” цахим хуудасны гүйцэтгэх захирал Сян Лиганярьсан байна.

Түүнчлэн 5G холбоос хийгээд хиймэл оюун ухааны технологиудыг боловсруулах салбарт Хятад улс дэлхийд тэргүүлнэ гэж үзэж байгаагаа Сян Лиган илэрхийлжээ. Энэ салбарт Хятадын  “Huawei” компанийн оруулсан хувь нэмрийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Global Times