Тус тайчих клуб хүн хооронд зай барих журмыг үл зөрчих Drive-Thru буюу машинтайгаа үйлчлүүлэх өдөрлөгийг зохион байгуулжээ. 

Хайрцагнаас гарч сэтгэхийн тод жишээ болж Техас мужийн нэгэн тайчих клуб цар тахлын үед ажилчиддаа мөнгө олох боломжийг нээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зай барьж, машинтайгаа үйлчлүүлэх өдөрлөгийг амжилттай зохиосон байна.


Тодруулбал, Сан Антониагийн эрчүүдийн клуб нь өөрсдийн машины зогсоолдоо тайз байршуулан үйлчлүүлэгчид нь машинаа орхих шаардлагагүйгээр үзүүлбэрээ үзэх боломжийг бүрдүүлжээ. Зохион байгуулагчид авто зогсоолд хэд хэдэн асар барьсан ба бүжигчид тэнд үзүүлбэрээ үзүүлэх бөгөөд үзэгчид машинтайгаа явангаа хамгийн уртдаа хоёр дууны турш үзүүлбэрийг үзэх эрхтэйгээр зохицуулсан аж. Харин халаасны мөнгөний тухайд гэвэл асарны гадна мөнгө хийх хайрцаг байршуулснаар үзэгчид машиныхаа цонхоор гар цайлгах боломжтой болсон байна.

Тухайн клубын менежер өдөрлөгийг тайлбарлахдаа "Энтертайнмент бол энтертайнмент. Хүмүүс өөр өөр зүйлс хийж мөнгө олдог. Би хувьдаа давгүй шоу зохион байгуулсан гэж бодож байна. DJ хоёр дуу тоглуулж, охид харин тайзан дээрээ бүжинэ. Залуус мөнгөө цонхоороо шидэх боломжтой. Мөн зай барих журмаа баримтлан майхны гаднах хайрцаганд ч хийж болно" гэжээ. Мөн тэрээр яагаад ийм өдөрлөг хийх болсон шалтгаанаа "вирусийн улмаас бүх төрлийн энтертайнмент үйлчилгээний газрууд тодорхойгүй хугацаагаар хаагдсан учир бие даасан гэрээтэй тайчигчид нь санхүүгийн хүндрэлүүдтэй тулгараад байсан. Бид энэхүү өдөрлөг клубын хувьд ашигтай байна гэж бодоогүй. Энэ бол голдуу манай бүжигчид, бие даасан гэрээт хүмүүст л зориулсан мөнгө олох гаргалгаа байсан" хэмээсэн байна.

Уг өдөрлөг өнгөрсөн долоо хоногийн гурван өдөр болжээ. Одоогоор дараагийн өдөрлөгийн хугацаа тодорхойгүй байгаа боловч менежерийнх нь хэлж буйгаар тун удахгүй аж.


Эх сурвалж: Complex