МОСКВА/РИА Новости/. Энэ онд болох “Billboard’s Women in Music” шагнал гардуулах ёслолын үеэр Америкийн поп дуучин, дуу зохиогч Тейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болох аж.  

“Грэмми”-ийн 10 удаагийн шагналтан Тейлор Свифт Woman of the Decade” шагналыг ирэх сарын 12-нд Лос Анжелес хотын “The Hollywood Palladium” театр болох ёслолын үеэр авах юм байна. Түүний амжилтаас дурдвал, дуучин бүсгүй “Billboard 200” жагсаалтыг тэргүүлж байсан 5 цомог, “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж байсан 5 дуу гаргаж байсан юм. 

Billboard’s Women in Music” шагнал гардуулах ёслолд дуучин Тейлор Свифтээс гадна Ники Минаж, Брэнди Карлайл зэрэг өөр олон уран бүтээлч шагнал авах аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг