ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан тэсрэх бөмбөг тээшиндээ авч явахыг завдсан хэрэг Москва хотын “Шереметьево” нисэх онгоцны буудалд болсныг АНУ-ын эрх баригчид мэдсэн хэдий ч тус объект нь зорчигчдод ямар ч аюул учруулаагүй хэмээн Төрийн департамент мэдэгджээ. Энэ тухай "TASS" агентлаг мэдээлэв.

“Шереметьево” нисэх онгоцны буудалд болсон явдлын талаар бид мэдсэн. Нөхцөл байдлын зохицуулсан бөгөөд минаг Элчин сайдын яамны ажилтны тээшнээс гаргаж, түүнийг Оросоос явахыг зөвшөөрсөн. Зорчигчдод ямар ч аюул учраагүй” хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.

АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Москва хотын “Шереметьево” нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг тээшиндээ авч явахыг завдсан хэдий ч шатамхай бодисгүй байсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам өмнө нь мэдэгдсэн юм. ОХУ-ын аюулгүй байдлыг хангах найдвартай байдлыг АНУ-ын эрх баригчид гаднаас нь төдийгүй дотроос нь шалгахыг зорьж байна хэмээн тус яам цохон тэмдэглэжээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг