УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын Анхдугаар чуулган өндөрлөж буйтай холбогдуулан мэдээлэл хийж байна.Тэрбээр санхүү, боловсрол, улс төрийн тогтолцоо, хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх хууль, тогтоомжийн төслүүдийг өргөн барина гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Доржханд:

Өчигдөр Засгийн газар байгуулагдсан. Тэгэхээр энэ өнөөдрөөс ажлаа эхлэх цаг болсон. Манай эвсэл нэг суудал авсан хэдий ч үүний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байгаа. Эдгээр багийнхаа нөхөдтэйгээ нийлээд эдгээр хуулиудыг өргөн барина.

Тиймээс намрын чуулганаар таван салбарт шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. 

Нэгдүгээрт: Тэтгэвэр шинэчлэлд яаралтай анхаарах хэрэгтэй байна. Үүний хүрээнд төрөөс тэтгэврийн шинэчлэлийг батлах тухай хуулийн төслийг өргөн барих болно. 

Хоёрдугаарт: Санхүүгийн зах зээлийн шинэчлэх асуудлыг эхлүүлнэ. Энэ ажлын хүрээнд санхүүгийн зах зээлийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барина.

Мөн Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай болон жолоочийн дааталын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн барьж хэлэлцүүлэх болно. 

Гуравдугаарт: Боловсролын шинэчлэлийн тухай хуулийн хүрээнд багшийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ.

Дөрөвдүгээрт: Улс төрийн тухай намын тухай хуулийг боловсруулж чуулганаар хэлэлцэх болно.

Тавдугаарт: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих болно.Энэ бол намрын чуулгааар яаралтай хийх ажлууд юм.

Энэ мэтээр багаараа ажиллах шинэчлэх олон асуудал байна. Засгийн газар ажлаа яаралтай ажлаа эхлүүлэх ёстой.

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл:

 Энэ цар тахлаас үүссэн нийгэм эдийн засгийг бууруулах хууль батласан. Гэтэл хэрэгжилт нь тун тааруу байна. Төрөөс иргэдээ мэдээллээр хангахгүй байна. Жишээ нь АНУ-д эх орондоо ирж чадахгүй байгаа 2600 гаруй иргэн өргөдөл өгчээ. Тэрхүү өргөдөлд бичсэн олон асуудалтай бид санал нэгдэж байна. Хандивлагчдаас хэдэн төгрөг, улсын төсвөөс хэдэн төгрөг гаргасан нь тодорхойгүй хэвээрээ. Иргэд маань хэн нь ямар шалгуурыг давж, ямар зардлаар ирж байгаа талаарх мэдээлэл нь ил тод биш байна. 

Ирж тухайн иргэнээс өндөр зардал өртөг шаардаж байна. Энэ нь иргэдэд санхүүгийн хувьд дарамт учруулж байгааг ч бас тооцоолох ёстой. Тухайлбал АНУ-аас ирэх нэг иргэн 7 орчим сая төгрөгийн зардал гаргах болоод байна. Бусад улс орнуудаас ирэхэд 4 орчим  Өдрийн байрлуулах зардал нь 120 мянган төгрөг. Үүнийг улсын төсвөөс зохицуулж тухайн иргэний санхүүгийн боломж дээр нь тохируулсан татаасын хэлбэрээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.