УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ.

Тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Швейцарын “Credit Suisse AG” банкан дахь С.Баярцогтын ам.долларын дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ хэмээн бичжээ.  Тэрбээр энэ тухайгаа ийнхүү тайлбарлан бичсэн байна

С.Баярцогтын дансуудын хуулгыг Монголын талд авах ажил амар байгаагүй. Энэ ажилд ТББ, иргэдийн хүчин зүтгэл байгааг зохих ёсоор дурдсан. Үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс анхаарах нь чухал гэж итгэж, хоёр жилийн өмнөөс тууштай хөөцөлдсөн. Саад тотгор учирч, үр дүнд нөлөөлж болзошгүй байсан тул зарим ажлаа олон нийтэд мэдээлж байгаагүй. 2017 оны 4 дүгээр сард Швейцарын Прокурор, "Credit Suisse AG" банк, өмгөөллийн товчоонд илгээсэн миний албан тоотуудыг Ц.Мөнх-Оргил сайдын үед ГХЯ-ны Төрийн дипломат шуудан дээрээс дугтуйг задалж, албан тоотыг замаас нь үзэж, гацааж ч байсан. Тийм учраас арилжааны буухиа шуудангаар илгээж байсан.
2018 оны 4 дүгээр сард ШХУ-ын ГХ-ийн сайд Игнацио Кассис Монголд айлчлахдаа УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагч надтай уулзах хүсэлт тавьсны дагуу Монгол Швейцарын парламентын бүлгийн гишүүн биш ч гэсэн тус бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтад нь оролцож, С.Баярцогтын дансны талаар маш тодорхой асуудлууд дэвшүүлж, араас нь хөөцөлдсөөр ирсэн. Авлигатай Тэмцэх Газраас ч бас нөгөө талд албан хүсэлт илгээсэн. Хоёрхон хоногт дансны хуулгуудыг аваад ирээгүй юм. Мэдээлэл хийсэн миний зорилго бол дансны хуулгуудыг хуулийн байгууллагууд дарагдуулахаас сэргийлж, олон нийтийн сонорт хүргэх явдал байсан.

Швейцарийн прркурорт илгээсэн албан бичиг: