Засгийн газрыг огцруулах эсэхтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бүлгийн хурал дээр үүргээ хангалттай биелүүлээгүй, 60 тэрбумын хэрэг зэрэгт холбогдсон учир УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан үүргээсээ огцрохыг шаардсан. Үүний дараагаар Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

МАН 64 гишүүнтэй. Үлдсэн 37 гишүүн өнөөдөр Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэгт санал нэгдэж, гарын үсэг зурлаа" хэмээн мэдэгдлээ.