Аргын тооллын тавдугаар сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 28, Шийдэм одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох улирал 22 цаг 05 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.