Аргын тооллын тавдугаар сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 23, Чөдөр одтой, шар морь өдөр. Өдрийн наран 5цаг 13 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. 

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэгсайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Элөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших,лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.