Ражо Верма ах дүү таван эрийн эхнэр юм.  Энэхүү өнөр гэр бүл Энэтхэгийн хойд хэсэгт орших Дехрадун хэмээх жижиг хотод аж төрдөг. Верма нэг хүү төрүүлсэн боловч түүний биологийн аав нь хэн болохыг мэддэггүй. Энэ бол полиандроус гэж нэрлэгддэг гэр бүлийн сонгодог жишээ юм. Бид дундад зууны тухай яриагүй юм шүү. Орчин цагт ч энэхүү амьдралын хэв маяг оршин тогтнож байна. Сүүлийн үеийн судалгаагаар Түвд, Балба, Хятад, Энэтхэгийн зарим мужид энэхүү гэр бүлийн харилцааны зан заншил хадгалагдаж үлдсэн аж.

Bright side агентлаг нь полиандр гэр бүлийн талаар бодит баримтуудыг цуглуулсныг та бүхэнд хүргэж байна.

Полиандр гэр бүлийн тэргүүн нь хэн бэ?

Энэ гэр бүлийн хамгийн их гайхшруулдаг зүйл бол нөхрүүд нь ихэнхдээ ах дүүс байх явдал юм. Энэ төрлийн гэр бүлийн ёсонд ах дүүсийн хамгийн том нь өрхийн тэргүүн болдог. Тэрээр өөртөө болон дүү нартаа зориулж сүйт бүсгүйг сонгох эрхтэй. Мөн түүнд өөр нэг өвөрмөц сонголт бий.  Хоёр эсвэл бүр гурав дахь эхнэрийг өөртөө авах боломж бий. Түүнээс гадна, гэр бүлийн бүх хүүхдүүд түүнийг аав гэж дууддаг. 

Полиандр гэр бүлийг хэн санаачилсан бэ?

Полиандр гэр бүл яагаад анх үүссэн нь гэдэг нь тодорхойгүй. Энэхүү гэр бүлийн хэв маягийг эдийн засгийн шалтгаанаас үүссэн гэж тайлбарлажээ. Нэг эхнэртэй томоохон гэр бүлийг бий болгосноор ах дүү нар өвлөж авсан газраа бие биетэйгээ хуваах шаардлагагүй болно.Төвд ба Гималайн нуруунд амьдардаг хүмүүст газар ховор байдаг бол асар их хүн амтай Энэтхэгийн хувьд нэг бүлийг үүсгэх нь эдийн засгийн хувьд хэмнэлт болдог байх магадлалтай. 

Энэхүү гэр бүлийн харилцаа хууль ёсных уу эсвэл...

Энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль байдаггүй. Үүний зэрэгцээ тэднийг шийтгэх шийтгэл ч байдаггүй. Төвдийн хөдөө орон нутаг болон бусад газруудад харин ч энэ төрлийн харилцааг хэвийнд тооцдог.

Нэг эхнэр, 5 нөхөр нь нийлээд нэг гэр бүлд тооцогддог

Полиандр гэр бүлд эмэгтэй хүн ихэвчлэн 2-5 нөхөртэй байдаг. Хэрэв гэр бүлд 18 нас хүрээгүй ах дүүс байвал тэд насанд хүрсэнийхээ дараа түүнтэй гэрлэдэг. Эдгээр гэр бүл нь баян гэдэг ойлголтоос хол байх бөгөөд ихэвчлэн нэг өрөөнд амьдардаг. Эрчүүд ажилдаа явахад эхнэр нь гэртээ хоолоо хийж, хүүхдүүдээ асардаг. Төвдийн тосгонуудын байшинд ор байдаггүй учир тэд гудас дэвсэн газар шалан дээр унтдаг. Сонирхуулахад хэн нэг нь эхнэртэйгээ хамт байгаагаа бусаддаа мэдэгдэхийн тулд гутлаа хаалганы дэргэд үлдээдэг байна.

Полиандр гэр бүл болон хөршүүд 

Олон полиандр гэр бүл хөрш зэргэлдээ амьдардаг. Ойролцоогоор 15 айл өрх бүлэг болно. Тэд хоорондоо холбоотой байж, шаардлагатай үед бие биедээ туслахад бэлэн байдаг. Гэхдээ бүх гэр бүлүүд тус бүр бие даасан байхаас гадна өөрсдийн дотоод дүрэм журамтай ба хамаатан садныхаа дунд үүргээ хуваарьлах өөрийн гэсэн арга хэлбэртэй. Зарим гэр бүлд уламжлалт бус хэлбэртэй байдаг. Жишээлбэл, эмэгтэй нь гадуур ажил эрхэлж мөнгө олох бол эрэгтэй нь гэрийн ажлыг хийх сонголт хийж болно.