УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Тодруулбал, дараах таван Элчин сайдыг эгүүлэн татахыг УИХ дэмжлээ.

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, 
  2. Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, 
  3. Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, 
  4. Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, 
  5. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 40 нь буюу 81.6 хувь нь дэмжлээ.