ОХУ-аас импортлогдсон 266 кг алимны дээжинд дотоод хорио цээртэй хортон шавж алимны улаан хачигны өндөг 6 ширхэг илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, журмын дагуу давтан шинжилгээнд хамруулжээ.

Соёолж ХХК-ийн Голланд улсаас импортлосон 3 төрлийн цэцэгний булцуунаас дотоод хорио цээртэй номын бөөс илэрсэн тул ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Давтан дээж авах хугацаа болоогүй байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй савтай тасалгааны цэцэг импортлосон хэрэгт зөрчлийн хэрэг нээжээ.

Нийт 8 дээжийг шинжилгээнд хамруулахад 6 төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн байна. Иймээс агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж,  торгох шийтгэл ногдуулж 9.453.400 төгрөгийн үнэ бүхий 212945 ширхэг цэцгийг устгуулахаар холбогдох төрийн байгууллага албан тоот хүргүүлсэн байна.