Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин бөгөөд дараах замаар дамждаг.

- Өвчтэй тарвага агнах, арьс өвчих мах эвдэхэд арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед тарваганы нүх, ичээ ухах, дошин дээр суух, амрах үед бүүргэнд хазуулсан үед

- Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс ойр орчмын хүмүүс амьсгалын замаар халдварт өртөх

- Тарваганы махыг түүхий, шүүрхий идэснээс хоол боловсруулах замаар халдвар авна.


Тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа 6 хоногийн дотор дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид ханд.

  • Өндөр халуурах
  • Булчирхай цочиж томрон
  • Цээжээр өвдөх, цусай цэр гарах


Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Хавх урхиар барьсан, нохой зууж ирсэн тарвагатай харьцахгүй байж тарвага, зурам, мэрэгч амьтны бүүргэнд хазуулахаас болгоомжлох
  • Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах
  • Тарвага агнахыг хориглосон үед агналт хийхгүй байх нь таны эрүүл мэндэд нэн чухал