Иогоор хичээллэдэг хүмүүс үргэлж тайван, сайхан амарсан мэт санагддаг нь шалтгаантай. Нарны мөргөл болон доош харсан нохойн байрлал /иогийн байрлалын нэршил/ мөн өөр байрлалуудаар хичээллэх нь таны нойрыг сайжруулах энгийн бөгөөд гайхалтай үр дүнтэй арга юм. Түүнчлэн та үр дүнг нь мэдрэхийн тулд заавал мэргэжлийн байх албагүй. Нойргүйдэх өвчтэй хүмүүс хамгийн багадаа 8 долоо хоногийн турш өдөр бүр иогоор хичээллэснээр хурдан унтаж, шөнө илүү сайн амардаг болно. Мөн иог таны нойрыг хулжаасан ажил, хайр дурлал болон бусад асуудалд тань тусална. 

Иогоор хичээллэдэг хүмүүсийн 85 хувь нь бага стресстдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс та одоо юу хүлээнэ вэ? Иогийн гудсаа гаргаж, устай саваа аваад, биеэ сунгаад эдгээр хөдөлгөөнийг хийж, илүү сайн унтдаг болоорой.

#1. Муур /үнээ байрлал/ Дөрвөн хөллөөд өвдөг болон ташаагаа нэг шугаманд байрлуулж, гараа мөн адил мөрний доор нэг шугаманд байрлуулна. Толгойгоо яг төвд нь байлгаж шал руу харна. Нурууны ар талаа ширээний дээд хэсэг шиг байна гэж төсөөл. Амьсгалаа авах зуураа нуруугаа гүдийлгэж тааз руу болгоно. Дараа нь амьсгалаа гаргах зуураа цээжээ тааз руу өргөсөн хэвээр үлдээж, гэдсээ шал руу хотойлгоно. Энэ хоёр байрлалыг ээлжлэн хийж, амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлнэ. 

#2. Сандал байрлал

Хоёр гуяныхаа хооронд иогийн блок нимгэн хэсгээр нь хавчуулаад, хоёр хөлөө зэрэгцүүлж, хөлийн хуруугаа цэх урагш нь харуулж байрлуулан хоёр гараа толгойн дээрээ өргөнө. Блокоо гуяараа сайн хавчаад сандал дээр суух гэж багаа мэт өвдгөө нугалж, нуруугаа хотойлгоно. Блокоо хавчсан хэвээр дараах байрлалыг 30 секунд орчим барина.

#3. Дараагийн байрлал 

Нуруугаа газарт наан хоёр хөлөө салгаад дээш харж хэвтэнэ. Зүүн өвдгөө нугалж их бие рүүгээ татна. Иогийн уяагаа аваад зүүн хөлийн улнаас тогтоож, уяаны төгсгөл хэсгээс хоёр гараараа барина. Баруун хөлөө шалтай зэрэгцээ байлгана. Зүүн хөлөө дээш чигээр нь эгцлээд өсгийгөө тааз руу болгоно. Хөл болон шал хоорондоо 90 градусын өнцөг үүсгэж, 30 секунд барина. Дараа нь баруун хөлөнд давтан хийнэ. 

#4. Амрах байрлал

Дасгалаа амрах хөдөлгөөнөөр дуусгая. Нуруугаа дээш харж хэвтээд хөл болон гараа дэлгээд алгаа дээш харуулна. Нүдээ аниад хөдөлгөөнгүй хэвтэнэ. Зөөлөн амьсгалж, биеээ шалан дээр сул тавина. Тайвширч толгойноос хөл хүртэл биеээ суллаад бүх түгшүүрээ умарт. 

#5. Зөвлөгөө

Хэрвээ бие чинь хөрсний дараа даарахаар байвал иогийн хөнжлөөр хучиж болно. Мөн иогийн байрлалийг хийхэд хэцүү байвал эсвэл хийж байгааг зөв эсэхэд эргэлзэж байвал иогийн ангид элсэх талаар бодож үзээрэй. Иогийн бичлэгүүд мөн таныг байрлал сурахад зааварчлах бөгөөд дасгалын үеэр учирч болох гэмтлээс сэргийлнэ.