МОСКВА/РИА Новости/. Илүүдэл жинтэй хүмүүсийн тархины үйл ажиллагаа бага багаар мууддаг байна. Таргалалт, чихрийн шижин нь тархи ба цусны эргэлтийн тогтолцооны хооронд байдаг хаалтыг сулруулж, өрөвслийн үйл явцыг огцом хурдасгадаг байна. Энэ тухай эрдэмтэд “Journal of Neuroscience” сэтгүүлд бичжээ.


Таргалалт нь бодисын солилцоонд асуудал үүсгэх, чихрийн шижин үүсгэх шалтгаануудын нэг болдог төдийгүй биеийн бусад хэсэгт сөргөөр нөлөөлдөг гэх нотолгоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Тухайлбал, илүүдэл жин нь тархины хөгшрөлтийн үйл явцыг хурдасгаж, тархины үйл ажиллагааг өөрчлөлтөд оруулдаг байна.  


Эдгээр өөрчлөлт дундаас хамгийн илт явагддаг өөрчлөлт нь таргалалт, хоёрдугаар төрлийн чихрийн шижингээр шаналж буй хүмүүсийн ой тогтоолт, оюун ухаан аажмаар муудах явдал аж. 


"Бидний олж илрүүлсэн зүйл нь илүүдэл жинтэй, чихрийн шижингийн урьтал ажиглагдсан хүмүүс цусан дахь сахарын түвшингээ заавал хянах шаардлагатайг дахин нотоллоо. Чихрийн шижин даамжирснаар тархи, цусны эргэлтийн тогтолцооны хооронд байдаг саадыг сулруулж, нөхцөл байдлыг улам дордуулдаг” хэмээн Огастагийн их сургуулийн профессор Алексис Стрэнэхэн ярьжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг