ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүд тэдний эхнэр, хүүхдүүдийн нэр ар араасаа ил болж буй.

Тэгвэл уг зээлийг авсан хүний тоонд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын эхнэрийн эзэмшдэг "Эпато анарваан” ХХК-ийн нэр дурьдагдсан. Тус компани ЖДҮ-ийг дэмжих сангаас жилийн 3 хувийн хүүтэй 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ.

Энэхүү мөнгөөрөө түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг "Epato Anarvaan -Төрсний дараах эх, нярайн сувилал"-ыг байгуулжээ. Тансаг зэрэглэлийн буюу үйлчилгээний үнэ өндөртэй гэдгээрээ гайхагддаг тус эмнэлэгт төрсөн эмэгтэй хүүхэдтэйгээ 7 хоног сувилуулахад дундажаар 2,9 сая төгрөг төлдөг байна. Үүнээс дээшээ ханштай багцууд ч бий гэдгийг тус эмнэлэгээс тодруулахад хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын хувьд үүнийг Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд "Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан компанидаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан юм байна лээ. Эхнэр бид хоёр тус компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байна л даа. Миний ойлгосноор тус компани нээлттэй сонгон шалгаруулалтад эх үрсийн эрүүл мэндийн чиглэлд төслөө өгч зээлээ авсан гэдэг мэдээлэл өгсөн. Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан гэдэг нь маш тодорхой байгаа юм билээ" хэмээн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийнхан тансаг зэрэглэлийн сувилалыг импортыг орлох үйлдвэрлэл гэж үздэг бололтой. Харин  7 хоногт 2,9 сая төгрөгийг хүн амын хэдэн хувь нь төлж энэ эмнэлэгээр үйлчлүүлж чадах бол доо.

Энэхүү тансаг зэрэглэлийн сувилалын сурталчилгааг сонирхоно уу

Фото: