“Улаанбаатар” олон улсын кино наадам 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор тус наадмыг 12 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ жилийн кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил гэсэн 11 улсын бүрэн хэмжээний 19 уран сайхны киног үзэгчдэд толилуулна. Дээрх кинонууд нь дэлхийд алдартай Канн, Берлин, Торонто, Венецийн кино наадамд шалгарсан уран бүтээлүүд юм.

Кино наадмыг найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” уран сайхны киногоор нээнэ.

Кино наадмын хүрээнд гарах кинонуудын хуваарийг хүргэж байна. Бүх кино "Тэнгис" кино теарт гарна.

Мөн кино наадмын үеэр кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.


Тус олон улсын кино наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.