УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй.

Зарим гишүүд УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, огцрох өргөдлөө өгтөл нь чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэнээс ийм нахцөл үүсээд буй юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу, цаг нь болохоор өгнө. Одоогоор УИХ-ын дарыгн ажлыг өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн. Тус асуудлаас үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 3-н долоо хоног буюу 6 дахь удаагаа хойшлогдлоо.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж шийдвэрлэх, өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх хуваарьтай байсан юм.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхийг шаардаж чуулганы хуралдааныг бойкотлож буй УИХ-ын гишүүд:

  1. Т.Аюурсайхан
  2. Б.Жавхлан
  3. С.Жавхлан
  4. Ц.Нямдорж
  5. Я.Содбаатар
  6. Н.Учрал
  7. Элдэв-Очир
  8. Б.Энх-Амгалан
  9. Х.Баделхан
  10. Л.Болд
  11. М.Оюунчимэг
  12. Г.Солтан
  13. Ч.Хүрэлбаатар
  14. Ж.Энхбаяр
  15. Ж.Батзандан
  16. Ч.Болорчулуун
  17. Г.Занданшатар
  18. Л.Оюун-Эрдэнэ
  19. Д.Сумъяабазар
  20. Д.Цогтбаатар
  21. Л.Энхболд
  22. Б.Батзориг
  23. Ж.Ганбаатар
  24. Д.Мурат
  25. Ш.Раднаасэд
  26. А.Сүхбат
  27. Н.Цэрэнбат
  28. Н.Энхболд

Дээрх гишүүд чуулганд оролцохгүйгээс гишүүдийн ирц бүрдэхгүй байна.