Оны өмнөөс л Капитал банкны асуудал яригдаж байсан билээ.

Харин өнөөдөр Монголбанк хэвлэлийн хурал хийж, албан ёсоор татан буулгахаар болсноо зарлалаа. Аз болоход Монгол Улсад Хадгаламжийн даатгалын корпорац гэдэг байгууллага 2013 онд байгуулагдаж, 20 сая төгрөг хүртэл иргэдийн хадгаламжийг даатгадаг болсноор “Анодын хэрэг” давтагдахааргүй болжээ. Капитал банкны хувьд 221,000 иргэн, аж ахуй нэгжийн нийт 256,000 харилцах, хадгаламжийн данстай ба үүний 99.5% нь даатгагдсан буюу Хаан банкаар дамжуулж мөнгөө буцааж авч болох нь ээ.

Тиймээс Капитал дампуурлаа гээд бусад банкны хадгаламж эзэмшигчид мөнгөө татах шаардлагагүй юм. Харин ч өмнөхөө бодвол татвар төлөгчдийн мөнгөөр биш Хадгаламжийн даатгалын корпорацийн сангаас нөхөн олговор төлөгдөхөөр болж. Бидний хадгаламжийг даатгахын тулд банкууд сар бүр даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын корпорацид төлдөг ба энэ дүн өдгөө 421 тэрбум төгрөгт хүрчээ. Капитал банк нь активын хэмжээгээр нийт банкны салбарын 1.1% эзэлдэг, доргио үүсгэхээргүй банк юм.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Капитал" банкны 99.97 хувийг эзэмшдэг. Түүний жилийн орлого 24491.98 мянган төгрөг. 

-Орон сууц:1

-Зуслангийн байшин:1

-Үйлчилгээний зориулалттай:1

-Үйлдвэрлэлийн зориулалттай:1 гм үл хөдлөх хөрөнгөтэй. Нийт үнэлгээ нь 1 тэрбум 365 сая төгрөг.

-Эзэмших, 2га-1, Эзэмших, 3га-1, Эзэмших, 4.2га-1, Эзэмших, 1030м2-1, Өмчлөх, 295м2-1, Өмчлөх, 750м2-1

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт

1
Зоол гоёл ХХК
55ш
-
2
Эрдэнэс таван толгой ХК
2144ш
-
3
Бишрэлт косметикс энд фейшн ХХК
100000ш
95%
4
Соёмбо даатгал ХХК
5000000ш
100%
5
Капиталмаркет корпораци ҮЦК ХХК
1300000ш
100%
6
Капитал банк ХХК
53000000ш
99.97%
7
Бишрэлт холдинг ХХК
541700ш
100%
8
Нью даниста рөүд энд констракшн ХХК
100%
9
Эрдэнэзам ХХК
209047891ш
100%
Нийт үнэлгээ: 146081927.01мян.