УИХ-ын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн тэргүүлэх Засгийн газрын гишүүд буюу сайдаар томилох хүмүүсээ зарласан.

Үүнтэй холбоотойгоор бид шинэ Засгийн газрын бүтцэд шинээр байгуулагдаж буй Соёлын яамны сайдаар томилогдох С.Чулууны танилцуулгыг хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар томилогдох Сампилдондовын Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс угсаа халх, ам бүл 5. 

1995 онд Төв аймгийн Зуунмод хотын хоёрдугаар сургууль, 1999, 2000 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Шинжлэх ухааны доктор зэрэгтэй, академич цолтой. 

1999-2001 оны Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

2004-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимд багш

2006-2009 онд Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд Дэд захирал

2009-2010 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэ ухааны сургуульд эрдэмтэн, нарийн бичгийн дарга

2010-2015 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал

2015-2019 онд Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал

2019 оноос одоог хүртэл Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.