Монголбанк нь 5000 төгрөгийн дэвсгэртэд сүүлийн үеийн шинэ технологиор хийсэн хамгаалалтын элементийг оруулан сайжруулжээ.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд байдаг. Иймээс эдгээр 3 дэвсгэртийн хуурамчаар дуурайлган хийх боломжгүй шинэ элементтэй болгон сайжруулахад анхаарч байгаа аж.

Энэхүү ажлын хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош, налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болголоо.

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хамгаалалтын элементийг нь шинэчилсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг 2019 оны 1 дүгээр улиралд бэлэн мөнгөний гүйлгээнд гаргах бэлтгэл ажил хангагдаад буй. Сануулахад одоо гүйлгээнд байгаа 5000 төгрөгийн дэвсгэрт нь хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ.

5000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙН ХАМГААЛАЛТЫН ТАНИХ ТЭМДЭГТҮҮД: