2019 он улиран одож, 2020 айлчлан ирэхэд 5 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулсан үзвэр, тоглолтуудын хуваарийг хүргэж байна.

Галзуурах нь - UB Comedy


Best Of Comedy Lab NYP


"Цөмөөхэй балет"

П.И.Чайковскийн хөгжим, МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар "Цөмөөхэй балет"-ыг энэ сарын 27, 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглоно.


Кремлийн сүлд модны наадам

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) зохион явуулдаг "Кремлийн сүлд модны наадам" нь хүүхдэд зориулсан арга хэмжээ бөгөөд 30 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Дэлгэрэнгүй мэдээллийг 80148400, 80641400 утсаар лавлана уу.


"Snow Melody 2020" концерт


Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "Snow Melody 2020" шинэ жилийн баярын концерт 12 дугаар сарын 27-ны 19:00 цагт Соёлын Төв Өргөөнд болно.


Үзэсгэлэнт гүнж ба Жонон

"Үзэсгэлэнт гүнж ба Жонон" хүүхдийн шинэ жил /жүжиг/-ийг 12 дугаар сарын 28-нд 12:00 болон 16:00 цагуудаас 2 удаа Corporate Convention Centre-т зохион байгуулна.


Оны онцлох инээд-2019

Хошин урлагийн "Шинэ үе" продакшн энэ сарын 29-нд МҮЭСТО-нд 2019 онд хийсэн уран бүтээлүүдээсээ шилдгийг нь түүвэрлэн тоглоно. Тасалбар 20.000 төгрөг.


"Ideree's XMas Eve - English Comedy Night" 

12 дугаар сарын 30-нд Shangri La Mall-д 22.00 цагаас тоглоно. Тасалбар 40.000 төгрөг.


Маугли

Маугли циркчилсэн хүүхдийн тоглолт энэ сарын 25-наас ирэх сарын 12-ныг хүрлэт Sky Resort-ийн Хүн театрын тайзнаа тоглогдоно.