Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казакстаны Скат компани, Шанхай, Гуанжоу, Кансай чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казакстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Даваа болон Пүрэв гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. 

Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар чиглэлд лхагва болон бямба гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх бөгөөд энэхүү хуваарь нь 2019 оны 06.01-09.28 хүртэл мөрдөгдөнө.

Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Кансай-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. 

Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөр Алтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл, пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар болон пүрэв гарагт нислэг үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл, мягмар, пүрэв, бямба гарагуудад нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны өдөр хүртэл тус тус мөрдөгдөнө.




Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам