Дуучин Childish Gambino-гийн “This is America” дуу “Оны шилдэг дуу”-гаар шалгарч Америкийн дуу бичлэгийн академийн “Грэмми” шагналыг хүртсэн байна. Грэммийн 61 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод болж байгаа юм.  

Энэ төрөлд “All the Stаrs”, “Boo'd Up”, “God's Plan”, “In My Blood”, “The Joke”, “The Middle”, “Shallow” зэрэг дуу өрсөлдсөн бөгөөд “This is America” дуу нь энэ төрөлд шалгарсан анхны хип хоп дуу болсон байна.

Түүнчлэн энэхүү дуу нь “Шилдэг дууны дүрс бичлэг”, “Шилдэг рэп дуу” төрөлд шалгарсан бөгөөд “Оны шилдэг бичлэг” хэмээх нэр хүндтэй төрөлд мөн өрсөлдөж байгаа аж.

Childish Gambino гэгддэг дуучин Дональд Гловер шагнал гардуулах ёслолд үг хэлэхээс татгалзсан бөгөөд ёслолд хүрэлцэн ирээгүй тухай өмнө нь мэдээлсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/