Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн  17.3.-т “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс, орон нутгийн хамгаалалтад байх  “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн заасан  байдаг.

Улаанбаатар хотод нийслэлийн хамгаалалтад байдаг түүх соёлын хэд хэдэн дурсгалт газар бий.

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулсан байна.

Энэ удаа Нийслэлийн хамгаалалтад багтсан түүх, соёлын дурсгалыг танилцуулж байна.


1. Анхны европ хоёр давхар байшин: Орос консулын хоёр давхар модон байшин нь хотын анхны европ загварын байшин юм. 1860 онд Оросын Консулын газар нээгдэж, 1863-1865 онд Консулын дэнж дээр анхны хоёр давхар дүнзэн байшин баригдсан. Одоогийн Баянзүрх дүүрэгт баригдсан ба Улсын хамгаалалтанп авч байсан түүхтэй юм байна.

2. Анхны холбооны байшин: Нийслэлийн хамгаалтад  Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Монгол бөхийн өргөөний баруун хойд талд    1915 онд Нийслэл хүрээнд 60 номертой телефон станцыг анх байгуулсан байна. Төмөр утасны хорооны энэ байшинг 1913-1925 оны хооронд Гоожин /Козин/-ны хэлмэрч Цогт  Бадамжав эрхлэн бариулжээ. 1930-аад онд 1-р морин бригадын штаб байгаад дивиз болон өргөжсөн бөгөөд энд жанжин Дэмид ажиллаж байжээ.

3. Сэлбэ голын гүүрний 2 ширхэг чулуун арслан

4. Байгалийн түүхийн музейн өмнөх 2 ширхэг чулуун арслан

5. Богд хааны зуны ордны зарим барилга

6. Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд

7. 3үүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшин

8. Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин: 

Уг консулын нууц бүлгэм үйл ажиллагаагаа Орос, буриад айлын сууцны байшингуудын нэг Данчинов гэдэг буриад 1912 онд баригдсан байшинд явуулж байжээ. Энэ байшинг шавар, модоор бхрьсан бөгөөд цонх нь модон хаалгатай, модон гоёл хаж эмжээртэй юм. 

1912 оны үед Оросын консулын дэргэдэх бэлтгэл сургуулийн багш Данчинов гэгч буриад хүн сууцны зориулалтаар бариулсан. 1918 онд Х.Чойбалсан тэргүүтэй Бодоо, Жигмэддорж, Бавуу, Вагирнов, Баяр зэрэг нууц бүлгэмийнхэн энд байгуулагдаж 1920 оны эхээр Хүрээний бүлгэмийнхэнтэй нийлсний дараа Сүхбаатар, Бодоо, Данзан нарын удирдлагаар Сонголын хувьсгалт нууц бүлгэмийнхэн Данчиновын байшин түүний зооринд нь хурал цуглаанаа хийдэг байжээ. 1951 онд Х.Чойбалсан өөрөө энэ байшинг зааж өгч дурсгалын самбар хадуулжээ.

9. МУИС-ийн 1-р байрны өмнөх 2 ширхэг чулуун арслан: Энэ хоёр арсланг Баянхонгор аймгийн Баруун урд зүгийн нэгэн сумын ард өнгөрсөн зууны 80 оны орчим ган цүүцээр сийлэн урласан. 1944-1948 онд МАХН-ын Төв Хорооны суртал ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга бөгөөд МУИС-ийн ректор, 1948-1951 онд МУИС-ийн ректороор дагнан ажиллаж байсан Б.Ширэндэв гуай холч ухаан гарган Номон хааны хүрээнээс залж ирсэн хос чулуун арслан номын мэргэд төрөн гардаг эрдмийн их өргөөний үүдийг жаран жилийн турш манаж буй түүх энэ ээ.

10. Монгол улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин

11. Сүхбаатар жанжны анхны хөшөө: 

Энэ бол ардын засгийн хамгийн анхны хөшөө юм. Ардын засгийг тунхагласны 10 жилийн ойг тохиолдуулан Оросын зураач О.И.Комеранцевын загвараар 1931 онд одоогийн Сүхбаатарын талбай дахь Сүхбаатарын хөшөө байгаа газар босгожээ. 1946 оноос БХЯ-ны өмнөх талбайд шилжүүлэн байруулсан. Уран барилгын талаас үзвэл, суваргын маягаар хийгдсэн ба хөшөөний дунд хэсгийн дөрвөн талд тус улсын 10 жилийн хөгжлийг харуулсан зураг бичээс, дээд талд нь таван хошуу малыг зүмбэрлэн үзүүлсэн байна. Одоогоор энэхүү хөшөө маань Нийслэлийн хамгаалалтад байдаг.