Коко Шанель нэгэнтээ хэлэхдээ "Эмэгтэй хүний нас чухал биш. 20 нас хүрэхэд ер бусын, 40 насандаа гайхалтай харагдаж үлдсэн амьдралдаа сайхан байх боломжтой" хэмээсэн байдаг

Энэ нийтлэлд багтсан хүмүүс наснаас үл хамааран гайхалтай, үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд тэдгээр хүмүүсийг танилцуулж байна.


Ясмина Росси, 63 настай

Ясмин хэмээн 63 настай Францын загвар өмсөгч нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь наслах тусам улам нэмэгддэг гэдэгт итгэдэг байна. Түүний гоо сайхнаа хадгалахад нь тусалдаг зэвсэг нь органик хоолны дэглэм юм. 

Корсикад өсч торнисон загвар өмсөгч тэрээр органик хооллолтын чиг хандлага алдартай болохоос өмнө органик хоол идэж эхэлсэн байна. Үүнээс гадна Ясмина үс, арьсандаа байгалийн тос хэрэглэдэг бөгөөд дасгал хөдөлгөөн нь залуу байдлаа хадгалахад эерэгээр нөлөөлдөг гэж үздэг.


Карол Алт, 57 настай

 

Карол Алт хэмээх Канадын загвар өмсөгч, жүжигчин тэрээр эрч хүчээр дүүрэн нэгэн. Түүний 89-60-89 биеийн харьцаа нь хөлбөмбөгчин Айртон Сенна, хоккейн тоглогч Алексей Яшин нарыг гайхшруулсан байна. 

Айртон түүнд спорт машин жолоодохыг зааж сургасан бол түүнээс 13 насаар дүү Алексей түүнд хэрхэн спорт машин жолоодохгүй байхыг зөвлөдөг байна. Загвар өмсөгч гоо сайхны ямар нэгэн арга мэхгүй боловч түүний төгс хэлбэрийн нууц нь түүхий хоол хүнс гэж үздэг.


Майк О’Харн, 49 настай

Бялдаржуулалтын алдарт тамирчин, загвар өмсөгч тэрээр тус спортын бүх цаг үеийн шилдэг 12 тамирчны нэг бөгөөд “Mr.Universe” тэмцээний аварга юм. Тэрээр амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэйг үлгэрлэхийн хажуугаар цагаа зөв хянах замаар амжилтад хүрч болохыг зөвлөдөг. 

Түүний өглөө 3.00 цагт эхэлдэг, ингэснээр түүнд дасгал сургуулилтаа хийх хангалттай цаг олддог байна. Тэрээр өдөрт 6 удаа хооллодог ба оройн 2 дахь сургуулилтдаа хангалттай энергитэй байхын тулд хоолоо хэзээ ч алгасдаггүй.


Мари Хелвин, 65 настай

Мари Хелвин дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж нэрлэгддэг цаг үе байсан боловч одоо 65 настайдаа ч тэрээр гоёмсог харагдаж байна. Мари хүүхэдгүй учраас тэр өөрийнхөө бүх цаг хугацааг өөртөө зарцуулдаг. Тэрээр спортоор хичээллэн, тамхи татдаггүй, хатуу хоолны дэглэм барьдаг. 

Хайр сэтгэлд урам хугарашгүй байдал нь түүний гоо үзэсгэлэнгийн өөр нэг нууц гэж үздэг. Мари үргэлж сэтгэлийн дотно харьцаанаас болгоомжтой байхыг хичээдэг бөгөөд энэ нь сэтгэцийн эрүүл мэнд, гоо үзэсгэлэн аль алиныг нь аврахад тусалсан хэмээдэг.


Иоланда Фостер (Хадид), 54 настай

 

Иоланда Фостер (Хадид) өөрийн моделийн карьерийг 31 насандаа төгсгөл болгосон боловч өнөөдөр тэрээр модель охидынхоо үндсэн туслагч болжээ. Саяхан тэрээр бага хүүгээ загварын салбарт хөл тавихад нь тусалжээ. 

Хэдийгээр загварын карьераа дуусгавар болгосон ч алдартай модель охидоосоо дутахгүй, гоо үзэсгэлэн, галбираа хадгалсаар байгаа билээ.

Ян Дан, 44 настай

Ян Дан 1996 онд 22 настайдаа Хятадын Төв телевизид цаг агаарын мэдээний хөтлөгч болсон байна. Тэр үеэс хойш 22 жилийн туршид энэ сувагт ажиллаж байгаа боловч түүний царай төрх нэг өдрөөр ч өөрчлөгдөөгүй аж. 

Түүний царай төрхөнд гарсан өөрчлөлтүүд анзаарагдамгүй бөгөөд энэ шидтэй бүсгүйн тухай дүрс бичлэгийг  Бүх Эмэгтэйчүүдийн Өдрөөр цацсан байна.


Эх сурвалж: