Монгол, Хятадын хилийн боомтуудын амрах өдрүүдийн хуваарийг хүргэж байна.

Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амарна.

Шинэ жил – 01 дүгээр сарын 01-нд

Цагаан сар – шинийн 1, 2, 3 /Хятадын цагаан сар, Монголын цагаан сарын аль алинд нь амарна/

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 03 дугаар сарын 08-нд

Ханш нээх өдөр – 04 дүгээр сарын 04-ний

Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 05 дугаар сарын 01-нд

Хүүхдийн баяр – 06 дугаар сарын 01-нд

Луут завины баяр – 06 дугаар сарын 09-ний өдөр

Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 07 дугаар сарын 11-15-ны

Намрын баяр – 09 дүгээр сарын 15-ны өдөр

БНХАУ-ын Үндэсний баяр – 10 дугаар сарын 01-03-ны өдөр

Их эзэн Чингис хааны өдөр – /өвлийн тэргүүн сарын шинийн 1/

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр


Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар