Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн нислэгийн цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.

Өвлийн цагийн хуваарт 10 дугаар сарын 27-ноос буюу өчигдрөөс эхэлж, ирэх оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Онцлох нислэгүүд:

Бангкок хот- Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын вант улсын нийслэл Бангкок хот руу 10 дугаар сарын 30-аас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд  нислэгтэй.

Хонконг хот- Өдөр бүр нислэгтэй. Энэ жил Хонконг хотын чиглэлийн давтамжийг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож буйгаар онцлогтой юм. 

Сөүл хот- Энэ өвлийн хугацаанд Сөүл хот руу 7 хоногт 9 нислэг  үйлдэнэ. Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд Мягмар болон Баасан гарагуудад шөнийн давхар нислэгтэй. 

Бусад нислэг:

Бээжин хот- Бээжин хотын чиглэлийн хувьд өмнөх жилийнхтэй адил 7 хоногийн өдөр бүр нислэгтэй байна.

Москва, Берлин хот- Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг үйлдэгдэнэ.

Токио хот- 7 хоногт 5 нислэг. Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт нислэг үйлдэнэ. 

Бусан хотын нислэг- 7 хоногт 2 нислэг. Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ. 


Өвлийн цагийн хуваарийг хүргэж байна.

Нислэгийн үнэ болон бусад мэдээллийн талаархи дэлгэрэнгүй  мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.


Эх сурвалж: МИАТ