УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, нийслэлийн Засаг даргаар сонгогдсон Д.Сумъяабазарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна. /2019 оны мэдүүлэг/

Өөрийн орлого: 45 сая 789 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого:  58 сая 597 төгрөг /жилийн/ 

Орон сууц, барилга байгууламж: Нийт нэг тэрбум 929 сая 325 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 2,

Тээврийн хэрэгсэл:  250 сая төгрөгийн үнэтэй Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1

Мал, аж ахуй: 159 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх адуу 265, хонь 280

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 563 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 108 сая 298 мянган төгрөг
  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 0

Анх авсан зээлийн хэмжээ: 1 тэрбум 383 сая төгрөг

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:

Д.Сумъяабазар нь УИХ-ын 2012, 2016, 2020 оны сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2017-2020 онд УУХҮ-ийн сайдаар ажилласан, нийслэлийн МАН-ын хорооны дарга юм. Тэрээр өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тамгаа гардан авсан.