Дэлхий дахины анхаарал Хойд Солонгост чиглэдэг. Тус улсын удирдагч болон засгийн газар гадны соёлын нөлөөнөөс зайлхийсээр ч ирсэн. Тухайлбал, тус улсад зарим үс засалт, хувцаслалтыг зөвшөөрдөггүй. Тийм ч учраас бид тухайн орны соёл, зан заншлын талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. 

Энэхүү сонирхолтой улсад хориглодог зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. Зарим нь таны санаанд багтамгүй санагдах бол зарим нь инээд хүрмээр...


Кока Кола


Хойд Солонгост Кока-Коланы худалдаанд хориг тавьсан. Энэ нь тус улсад очсон хүмүүс уг хийжүүлсэн ундааг олох боломжийг багасгажээ. Гэсэн ч Пхеньян дахь дээд зэрэглэлийн дэлгүүрт Хятадад үйлдвэрлэсэн Колаг худалдаалдаг аж.


Үсний засалт 


Ким Жон Ун эмэгтэйчүүдэд 18 янз, эрчүүдэд 15 янзын үсний засалтыг зөвшөөрдөг. Үс будуулахыг зөвшөөрдөггүй. Тийм ч учраас тус улсад үсний будаг олж авах нь үнэхээр бэрхшээлтэй.


Ариун цэврийн хэрэглэл


Эмэгтэйчүүдийг ариун цэврийн хэрэгсэл, тампон хэрэглэхийг хорьдог. Тиймээс эмэгтэйчүүд нь одоог хүртэл дахин хэрэглэдэг хуучны хэрэглэл хэрэглэдэг байна.


Бэлгэвч


Бүх төрлийн жирэмслэлтээс хамгаалах бүтээгдэхүүнийг хорьдог. Тус улсад бэлгэвч худалдаж авах нь амаргүй. Хэрвээ тус улсад айлчлавал бэлгэвч бэлгэнд өгвөл тэд дуртайяа хүлээн авах болно.


Үл хөдлөх 


 


Хойд Солонгосын засгийн газар өмч өмчлөх эрхийг эзэмшдэг. Энэ нь байшин, орон сууц худалдан авах, худалдах боломжгүй болгодог. Гэвч Хойд Солонгосын ард түмэн солилцох арга замыг олсон бөгөөд энэ жилээс тус хуулийг сулруулахад хүргэсэн байна.


Загварлаг гутал


Хэрвээ та Хойд Солонгост явж байгаа бол "Manolo Blahniks"-ийг худалдаж авна гэж санахын ч хэрэггүй. Загварлаг гутал худалдаж авах боломжгүй ч БНХАУ-тай хиллэдэг бүс нутгуудаас Хятадын өндөр өсгийтэй гутал худалдаж авах боломжтой.


Зул сарын гацуур


Хойд Солонгос албан ёсоор шашингүй үзэлт орон. Шашны бүх хэлбэрийг засгийн газраас хориглодог ба үүнд ихээхэн хяналт тавьдаг. Тиймээс та Христийн Мэндэлсний Баярын сүлд мод, чимэглэлийг худалдаж авах эсвэл эзэмших боломжгүй.


Барууны загвар


Хойд Солонгосын удирдагч Ким Жон-Ун жийнс болон барууны хувцас өмсөхийг БНХАУ-тай хиллэдэг хоёр бүсэд хориглодог. Пхеньян нь хөршийнхөө барууны хэв маягийн соёлын нөлөөнөөс зайлсхийхийг эрмэлздэг байна.


Starbucks

Зүүн талд байгаа зураг таныг төөрөгдүүлж магадгүй. Яг үнэндээ энэ зураг худал гэдгийг хэлэх ёстой.  Тус улсад айлчилсан жуулчны наргиа юм. Хэрэв та Пхеньянд кофе уухыг хүсч байгаа бол алдартай кафе болох “Ryongwang Coffee Shop”-т зочлох хэрэгтэй.


Кабелийн телевиз


Тус улсад албан ёсны 4 телевизийн суваг байдаг. Төрөөс өндөр цензур тавьдаг ба бусад телевизийн нэвтрүүлгийг зөвшөөрдөггүй.


Барууны сэтгүүл


Хойд Солонгосын суртал ухуулгын машин нь олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглодог. Засгийн газар болон тусгай агентлагууд хэвлэлд нийтлэгдсэн зүйлсийг хянадаг. Амьдралын хэв маягийн сэтгүүлүүд байдаггүй бөгөөд Хойд Солонгост уншиж болох цорын ганц сэтгүүл нь боловсролын эсвэл улс төрийн агуулгатай байдаг.


Wi-Fi, олон улсын дуудлага хийх


15 сая хүн амтай Хойд Солонгосчуудын нэг сая нь л гар утас эзэмшдэг. Гэвч тэд олон улсын дуудлага хийх боломжгүй. 3G сүлжээг ашиглахад мөн хязгаарлалттай. Тус улсад очиж буй гадаадын иргэд зөвхөн гадаад руу дуудлага хийх урьдчилсан төлбөрт SIM картыг худалдаж авах боломжтой.


Тоглолтын тасалбар


Хойд Солонгост маш цөөхөн гадаадууд тоглолт хийх боломж олдсон. Тиймээс дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзнэ гэж санахын ч хэрэггүй. Эрх бүхий цорын ганц хамтлаг байдаг нь Словенийн “Laibach” хэмээх хамтлаг байсан юм. Тэд 2015 онд Пхеньян хотод тоглолтоо хийжээ. Уран бүтээлчид ганцаарчилсан тоглолт хийхийн оронд орон нутгийн хамтлагуудын концертод оролцож болох аж.


Гадаад улс руу аялах


Хойд Солонгосчуудыг гадаадад амрахыг зөвшөөрдөггүй. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа хэдий ч Хойд Солонгосын ард түмэн энэ эрхээ мэдэхгүй.

Эдгээр нь Хойд Солонгосын удирдагчид бусад улсын нөлөөнөөс улсаа хамгаалахыг зорьж буй үйлдэл юм. Тэд олон зүйлийг хориглодог ч бидний амьдарч буй дэлхий ертөнц үргэлж өөрчлөгдөж байдаг. Хойд Солонгосын засгийн газар өөрчлөлтийг хүсэхгүй байгаа ч тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маяг хойд болон өмнөд хөршүүдээ даган аажим аажмаар өөрчлөгдсөөр буй. 

Хэрвээ та тус сонирхолтой улсад аялсан бол өөрсдийн туршлагаас хуваалцаарай.


Эх сурвалж: brightside.me